Жэки чан ОСКАР-ын эзэн боллоо

2016 оны 11 сарын 14

Хятадын алдарт жүжигчин, тулааны урлагийн од, 62 настай Жэки чан кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оскар” хүртлээ. Тэрээр кино урлагийн салбарт 56 жилийн турш зүтгэж явна. Түүний мөрөөдөл өчигдөр биелж, "алтан баримлаа" гардан авлаа. Шагналыг"Оргил цаг" кинонд хамтран тоглосон Крис Такер түүнд шагналыг нь гардууллаа. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгохоор болсноо Америкийн кино академи өнгөрсөн есдүгээр сарын эхээр зарласан билээ. Жэки чаны хувьд нийт 100 гаруй кинонд тоглосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38046
0 эможи
keyboard_arrow_up