Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтууд
Олон жилийн турш улс төрд зүтгэсэн Хиллари Клинтон (Hillary Clinton) нь мэдлэг боловсрол, хүчирхэг байдал зэргээрээ гайхагдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрээр саад бэрхшээл, олны хэл ам, хүнд хэцүү байдлыг даван туулсаар өнөөдөр сонгуулийн үр дүн хэрхэн гарахыг хүлээж суугаа юм. Түүний өрсөлдөгч бол бизнесмен, тэрбумтан Дональд Трамп (Donald Trump) бөгөөд тэдний өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсч, ялалт байгуулах магадлал ижил хувьтай байна.
Хиллари Клинтон сонгуульт ажил албан ёсоор эхэлсэн цагаас тэргүүллийг атгаж байсан ч сүүлийн хэдхэн хоногт Трампийн дэмжигчдийн тоо эрс өсч эгзэгтэй байдал үүсээд байгаа юм. Иймд бид та бүхэндээ 68 дахь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтуудыг хүргэе.
1"Grammy"-ийн шагнал хүртэж байсан
1996 онд Хиллари нь “It takes a village: and other lessons children teach us” гэх номоо гаргаж, хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан юм. Харин түүний энэхүү номын аудио хувилбар нь хүмүүсийн таашаалд нийцсэн төдийгүй Хилари 1997 онд "Grammy"-ийн наадмаас тус бүтээлээрээ шагнал авсан билээ. Түүний нөхөр АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton) нь 2004 болон 2005 онд мөн л "Grammy"-ийн шагнал хүртэж байжээ. Энэ тухай тэрээр ярихдаа "Би эхнэрээсээ урам зориг, сэдэл авч зорилгодоо тууштай байснаар Грэммийн шагнал хүртэж чадлаа" хэмээж байсан аж.
2Усан цэрэг болохыг хүсч байсан
Тэрээр 26 настай байхдаа буюу 1973 онд усан цэрэг болохыг хүсч, шалгалт өгсөн боловч түүнийг авахаас татгалзсан байна. Учир нь түүний нас нь оройтсон, хэт сул биетэй байна гэж үзэж, усан цэрэг болох мөрөөдлийг нь үгүй хийсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ түүнийг хүлээж авахаас татгалзсан шалтгаан нь нас, биеийн байдал бус түүний мэргэжил байв. Учир нь усан цэргийн армид хуульч мэргэжилтэй хүнийг элсүүлэх нь хэтэрхий аюултай гэж үздэг байсан тул тэд гарч болзошгүй аюулаас сэргийлж, Хиллариг тэнцүүлээгүй гэдэг.
3Бүгд найрамдах намд харъяалагдаж байсан
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хүчтэй өрсөлдөж буй Хиллари Клинтон залуудаа Бүгд найрамдах намыг дэмждэг байв. Тэр ч бүү хэл тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Барри Голдуатер ( Barry Goldwater)-ийн кампанит ажилд тусалж явсан юм. Гэхдээ тэрээр 1968 оноос хойш Ардчилсан намыг дэмжигч болж, үнэнч зүтгэхээ тангарагласан билээ.
41996 оноос хойш машин жолоодоогүй
Хиллари 1996 оноос хойш жолооны ард суугаагүй гэдгээ 2014 онд Автомашин худалдаалагчдын үндэсний холбоонд хийсэн хурлын үеэр дурдаж байжээ. Тэрээр автомашин жолоодохыг хүсдэг ч ажил, алба нь тус боломжийг олгохоо больсонд харамсаж явдгаа ч илэрхийлээд амжсан байдаг. Төрийн өндөр тушаалын эрхэм өөрөө машин жолоодож явах нь хэтэрхий аюултай гэж үздэг тул үргэлж жолооч, хамгаалагчдын хамт явдаг аж. Хиллари энэ тухайгаа "Би машин барих их дуртай байсан. Гэвч ажлын шаардлагаас болж одоо машин барьж чадахгүй болсондоо бага зэрэг харамсдаг. Энэ чинь миний сонгосон амьдрал, зам тул өөртөө л гомдохоос өөр яахав дээ" хэмээж байсан удаатай юм.
5Билл Клинтонтой гэрлэхгүй байж ч болох байсан
Алдарт хосууд 1975 гэр бүл болж, олны анхаарлыг татаж байв. Харин тэдний хайр дурлалын түүх шулуун дардан байгаагүй юм. Ерөнхийлөгч асан Билл Клинтон нь Хилларид сэтгэл алдарч, дурласан бөгөөд түүнд 3 удаа гэрлэх санал тавьсан байдаг. Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй тухайн үед Билл Клинтонтой гэрлэх бодол бага байсан ч 3 дахь удаагийн гэрлэх саналыг хүлээн авч, хайр сэтгэлээ бататгасан билээ. Тэд Челси гэх ганц охинтой бөгөөд тэрээр өдгөө "Клинтон" санг удирдаж, ажиллуулдаг байна.
6Юм бүхний анхдагч
Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хамгийн анхны эмэгтэй бөгөөд анхны эмэгтэй ерөнхийлөгч болох магадлал ч өндөр байгаа юм. Мөн Арканзас мужаас төрсөн анхны тэргүүн хадагтай, ерөнхийлөгчийн эхнэр байх хугацаандаа сенатын гишүүн болсон анхны эмэгтэй төдийгүй энэ хоёр албыг цуг хашсан эхний төлөөлөгч аж. Түүний энэхүү хүчирхэг, нэр нөлөө бүхий байдал нь олон бүсгүйд урам зориг хайрлаж, зорилгодоо тууштай байснаар хүрэхгүй оргил гэж үгүйн бодит жишээ болсон юм.
7Эрүүл мэндийн байдал
Өдгөө 69 настай Хиллари нь эрүүл саруул, хүчтэй харагддаг. Харин түүнийг уушгины үрэвсэлтэй хэмээн хувийн эмч нь мэдэгдсэн бөгөөд үүнийг үнэн эсэхийг баттай мэдэх аргагүй аж. Учир нь тэрээр биеийн байдлаа нууж байгаа төдийгүй энэ нь сонгуулийн ажилд нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа юм. Ямартай ч 70 насыг зооглож яваа хүний бие цоо эрүүл байхгүй нь тодорхой.
8Сэтгэцийн өвчтэй
Түүний ойр дотны хүмүүс нь Хиллариг хий зүйлстэй ярилцдаг, сүнс хардаг гэхчлэн итгэхийн аргагүй зүйлсийг ярьсан байдаг. Мэдээж энэ нь батлагдаагүй боловч олон хүний гайхшралыг төрүүлж, шуугиан тариад амжсан билээ.
9Олон хүн амины хэрэгт холбогдож байсан
Өнгөрсөн хугацаанд тэрээр нийтдээ 46 хүний үхэлтэй холбогдож байсан юм. Улс төр нь үргэлж хэрүүл тэмцэл, нэгнээ дарах тулаан дунд оршдог тул нэр цэвэр байна гэдэг тун бэрх. Тэрээр олон хүн амины хэрэгт холбогдож байсан бөгөөд хамгийн алдартай нь Жон Эш (John Ash) юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблейн тэргүүн Жон Эш нь Хиллариг хууль бусаар хандив цуглуулсан хэмээн буруутгасны дараа үл ойлгогдох байдлаар амиа алдсан аж.
10Мэйлээ хакердуулсан
Хиллари нь төрийн нарийн бичгийн дарга гэх албыг хашиж байхдаа мэйлээ хакердуулж, шуугиан тарьж байжээ. Түүний нийт 113 мэйл ил болж, тэдгээрийн 65 нууц, 22 нь маш нууц мэйл байсан гэдэг. Мөн тэрээр албан ажилдаа хувийн мэйл сервер ашиглаж байсан нь тогтоогдож, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо шалгахаар болсон билээ. Харин мөрдөгчид ямар нэг хууль бус зүйл илрүүлээгүйг зарласан боловч түүний гаргасан шийдвэрийг буруутгаж байсан юм.