Энэ дэлхийн дайчин бүсгүй Жанна де Арк
2014 оны 5 сарын 30
Францын үндэсний баатар, католик сүмийн шүтээн гэгээнтэн Жанна де Аркыг 1431 оны энэ өдөр шатаажээ. Англичуудаас эх орноо аврах нь түүний хувь заяа төдийгүй Францын хаан ширээг эргүүлэн авахад хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэн Жанна де Арк үсээ тайран, эрэгтэй хүний хувцас өмсөн тулаанд орох болсон юм. Католик шашинд үнэнч тэрбээр бурханд ихэд сүсэглэдэг байсан тул шашны удирдлагууд түүнд ахмад цол олгосны дагуу тулаанд цэрэг удирддаг байжээ. Дэлхий даяар алдартай энэ бүсгүйн нэр хүнд хурдан ахиж байсан ч Английн армитай тулалдах үеэр ихэнх цэрэг нь тулааны талбарыг орхисон учир ялагдал хүлээсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3734
0 эможи