Дани улстай холбоотой 35 ФАКТ
1. Эрүүл амьдралын хэмнэлтэй. Махлаг тарган хүнтэй ховор таарна
2. Ихэнх дани хүн өглөө наймаас оройны дөрөв хүртэл ажиллана.
3. Ихэнх дэлгүүр нь 5-6 хооронд хаадаг. Энэ татвартай холбоотой. Их ажиллах тусам татвар их ноогдоно
4. Хөлсний ажлын татвар 43% байдаг
5. Ажлаас халахдаа хоёр сарын өмнөөс мэдэгдэнэ
6. Ажил олгогчид ажилчдаа хооллох үүрэгтэй. Өглөөний цай 7-8 цагт, үдийн хоол 12-оос, оройн хоол зургаад. Үүндээ ажилтан сардаа 50 орчим евро суутгуулдаг
7. Унадаг дугуй өргөн хэрэглэдэг. Биеийн тамирын дасгал гэж үздэг
8. Дэлхийн хоёрдугаар дайны дараа шатахуун ховор болоход ард иргэддээ дугуй тараан өгч байв
9. Дэлхийд нэртэй дугуйн тамирчид нь ардын баатар л гэсэн үг
10. Машин үнэтэй. Тансаг хэрэглээнд тооцогдоно
11. Автобус нь минут минутаар явна. Буудал болгон дээр нь цагийн хуваарь, дараагийн автобус ирэх минут гардаг
12. Автобус нь хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхэдтэй яваа хүнд үнэгүй үйлчлэнэ
13. Нийтийн тээвэртээ үнэгүй WI FI-тай.
14. Дани хүүхэн тийм царайлаг биш. Гадуур явахдаа ихэнхдээ спортлог маягаар хувцаслана
15. Эрчүүдийнх нь царай төрх жинхэнэ викинг шинжтэй
16. Хүүхэд төрөх нь том баярт тооцогдоно. Аавууд хүүхдийнхээ асаргаанд их цаг зав гаргадаг.
17. Эрчүүд нь гэрээ цэвэрлэх, аяга тавгаа угаах, хоол хийх, хүнсээ цуглуулах зэрэг ажлыг асуудалгүй хийчихдэг
18. Хүүхдүүд нь нам гүм. Орилж хашигарч, уйлах нь тун ховор
19. Зургаан давхараас өндөр орон сууцны барилга ховор.
20. Байшингийн нэг давхарыг давхарт тооцохгүй. Түүнийг “ground floor” гэдэг
21. Байрны өрөөний тоог унтлагын өрөөгөөр нь тоолно
22. Үл хөдлөх хөрөнгө маш үнэтэй.
23. Гэртээ том, өргөн дэлгэцтэй ТВ-тэй байх дуртай.
24. Гэр бүлээрээ ТВ үзэх дуртай
25. Хошигнох дуртай. Төрсөн өдрөөр нь “Fuck You!” гэсэн бичиг бүхий торт өгөх энүүхэнд
26. “Gade” буюу гудамж гэсэн үгийг “Геэл” гэж уншина. “Girl”-ийг “Gael” гэнэ.
27. Маш ашигч хүмүүс
28. Америк хүнд тийм ч сайн биш
29. Нутгийн өмнөд хэсэгт нь швед хүн ихтэй
30. Цаг агаар нь өвөрмөц. Тэнд бүтэн жил 10–20 градустай л байдаг. Бороо их орно.
31. Эмнэлэгийн үйлчилгээ үнэгүй
32. Пластик сав хаях хориотой.
33. Үсчингийн газар ихтэй. Цагаачид тэнд нь ихээр ажиллана
34. Алхам тутмаасаа цэцэг худалдан авч болно
35. Гэрт ая тухыг ихэд эрхэмлэнэ