Индонезоос дэлхийн хамгийн өндөр настан олдлоо
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Японд амьдардаг гэх баримт шинэчлэгдлээ. Учир нь саяхан Индонезоос 145 настай Мбах Гото гэгч эр олдсон гэнэ. Түүний төрсний гэрчилгээ дэх он нь 1870 бөгөөд хөгшин эр 1992 оноос хойш үхэлдээ бэлтгэсэн хэдий ч, 24 жил амьд мэнд аж төрсөөр байгаа гэнэ. Хөгшин дөрвөн эхнэр, хүүхдүүдийнхээ хамт 10-уулаа амьдардаг юм байна. Орон нутгийн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Үхэхийг л хүсч байна” гэж ярьжээ. Индонез эр өөрийн амжилтаа Гиннест бүртгүүлэхийг огт хүсэхгүй байгаа аж. Сүүлийн гурван сарын турш хөгшний бие ядарч сульдах болсноос гадна усанд орж, хооллож ч чадахаа больжээ. Тэрээр урт насалсан нууцаа ердөө тэвчээр хэмээн хариулсан байна. Сонирхуулахад Мбах Гото нь 1870 оны 12-р сарын 31нд төрсөн аж. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр хамгийн урт насласан тохиолдол Францад гарч байв. Тус улсын иргэн Жанне Калмент гэгч эмэгтэй 122 насалж байсан юм.