Yahoo компани 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг хакердуулжээ

2016 оны 9 сарын 23

Интернетийн ертөнцийн анхдагч Yahoo компани 500 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар мэдэгдлээ.
 
Хакерууд 2014 оны сүүлээр хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлжээ. Компанийн тайлбарлаж буйгаар энэхүү халдлагын ард “Засгийн газрын санхүүжилттэй хакерууд” байгаа гэсэн байна.
 
Тэд хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн өдөр, нууц үг зэрэг бүх мэдээллийг хулгайлжээ. Тиймээс Yahoo хэрэглэгчдээ нэн даруй нууц үгээ солихыг сануулж байна.

Компани одоо Холбооны мөрдөх товчоотой хамтран хэн энэ хэргийг үйлдсэн болохыг илрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд анх энэ оны наймдугаар сард “Peace” гэсэн нэртэй этгээд Yahoo-ийн 200 сая хэрэглэгчийн мэдээллийг зарна гэж зар тараасны дараа л хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан болохыг олж мэджээ.

Ингээд сүүлийн хоёр сар орчим хугацаанд мэдээллийг дахин нягталж, ямар хэрэг гарсан болохыг илрүүлэхээр ажилласаар дөнгөж одоо л олон нийтэд мэдээлж байна.

Өнгөрсөн долдугаар сард Verizon компани Yahoo-ийн үндсэн бизнесийг 4,92 тэрбум ам. доллароор худалдан авах гэрээ байгуулж 2017 оны эхний улиралд мөнгөө төлж дуусгана гэж төлөвлөсөн юм.

Гэтэл Verizon дөнгөж хоёр хоногийн өмнө л ийм явдал болсон талаар мэджээ. Ийм олон тооны хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан учраас аль аль компанид сөрөг нөлөөтэй бөгөөд Yahoo-ийн хувьцааны үнэ унаж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36623
0 эможи
keyboard_arrow_up