Брэд Питт, Анжелина Жоли нар салахаар болов

2016 оны 9 сарын 21

Арван хоёр жил хамтран амьдарч, 2014 онд хуримаа хийсэн Холливүүдийн цуутай хос Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүлээ цуцлуулахаар болжээ.

Анжелина Жолигийн хуульч Роберт Оффер түүнийг гэр бүл цуцлуулах хүсэлтээ гаргасныг PEOPLE сэтгүүлд мэдээлсэн байна.

Хуульчийн хэлснээр салалтын шалтгаан нь “гэр бүлийнхээ сайн сайхны төлөө” гэжээ.

Жоли өөрсдийн зургаан хүүхэд болох Мэддокс, Пэкс, Захара, Шило, Вивьян, Нокс нарыг өсгөн хүмүүжүүлэхэд Брэд Питтийг биечлэн оролцуулах буюу хамтран өсгөлцөх хүсэлтийг мөн шүүхэд гаргасан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36585
0 эможи
keyboard_arrow_up