NEW YORK FASHION WEEK: Шинэ загварын хувцаснуудыг газар дээр нь худалдан авах боломж олгожээ
2016 оны 9 сарын 19
Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Tommy Hilfiger”, “Ralph Lauren” зэрэг хувцас загварын компаниуд залуу хүмүүст зориулан шинэ загварын хувцаснуудыг газар дээр нь худалдан авах боломж олгосон нь энэ долоо хоногийн загварын шоунд онцлог явдал болжээ. Өмнө нь загварын шоу дууссаны дараа хүмүүс захиалгаа өгч, зарим үед зургаан сарын дараа хүссэн хувцсаа авдаг байсан юм. Харин энэ удаагийн шоугаар компаниуд технологийн дэвшлийг ашиглан, борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьсон байна.
Тухайлбал, “Tommy Hilfiger” загварын шоугаа вэбсайт болон “Facebook”-ээр шууд дамжуулан, хэрэглэгчид таалагдсан хувцсаа тэр дор нь худалдан авах боломжийг олгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36509
0 эможи