Энэ өдөр усанд сэлэх бассейнтай болжээ
2014 оны 5 сарын 28
1742 оны тавдугаар сарын 28-ны энэ өдөр усанд сэлэхэд зориулагдсан анхны бассейн Лондон хотноо баригджээ. Анхны олимпын төрөлд багтсан цөөн хэдэн төрлийн нэг нь усанд сэлэлт бөгөөд дэлхийн өндөр хөгжсөн спортод тооцогддог юм. Манай эриний эхэн үед л анхны усан сан баригдсан гэж үздэг. Гэхдээ Ангилд баригдсан нь сэлэхэд зориулагдсан анхны усан сан аж. Өнөө цагийн хамгийн алдартай нь Бээжингийн Усан шоо бол хамгийн том нь Чили улсад байх километр гаруй урттай усан сан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3602
0 эможи