Монгол хуримд оролцсон дурсамж
Алекс Лумсден гэх эмэгтэй нөхрийнхөө хамт монгол хуримд оролцсон хачирхалтай дурсамжаа бичсэнийхээ төлөө 200 евро хожжээ.
Тэрбээр энэ талаараа бичихдээ, “Бид Монголын Орхоны хөндий рүү явж байхад манай хөтөч Цэндээ нүүдэлчин айлын хуримд оролцохыг санал болгоод, "Би хүргэний гэр бүлийг мэднэ. Тэднийх рүү явж баяр хүргэе" гэв. Ингээд бид бүдэг гэрэлтэй гэр лүү бөхийгөөд ороход маш олон хүн жижигхэн гэрт цугласан байлаа. Бүгд үндэсний хувцсаараа гоёсон байсан бөгөөд бүгд сархад хүртсэн байв.
Биднийг суумагц хүргэн бидэнд шинэхэн чанасан сүүтэй цай аягалж өгөв. Дараа нь бидэнд хатаасан ааруул амсуулж, араас нь өрөм, жимс, чихэр, гурилтай шөл, дахиад цай гээд биднийг дайлж гарлаа. Бидэнд ч таатай, сайхан өдрийн хоолонд орчих шиг л болсон.
Хүн болгон хултай айргаас амсаж, өвөө нар хөөрөг зөрүүлнэ. Үүний араас Монгол архи орж ирнэ. "Эхний хундагыг барих нь найрсаг зангийн илрэл шүү" гэж Цэндээ хэлэв. Гэтэл араас гэнэт хурхирах чимээ гарч, нуруу тийрэх шиг боллоо. Эргээд хартал орон дээр хүн унтаж байсныг би мэдээгүй байсан юм билээ.
Ингээд бид архи дарс, дуу хуур болсон баярын мананд автав. Шинээр ирсэн зочид миний хажууд өвдөглөн суугаад архи барьсан гараа миний гуян дээр тавьж амраана.
Төд удалгүй Цэндээ руу харахад тэрбээр гурав дахь хундагаа татсанаа, "залуусаа эхний гурван хундагыг татах нь найрсаг зангийн илрэл юм шүү. Эхний гурван хундагыг л татчих, дараа нь татгалзаж болно" гэж хэлэв. Харин манай нөхөр Цэндээ зургаа дахь хундагаа уусан надад шивнэв.
Дараа нь бид хүрхрээ орчоод тал нутагт төөрч явахдаа хуримд ирсэн хоёр зочинтой тааралдав. Тэд хоёулаа хувцас муутай. Арай өндөр нэг залуу манай нөхөртэй гар барихаар ирж байснаа болиод, бээлийгээ тайлснаа гар барив. Гадаа тэсгэм хүйтэн байхад монголчууд л нүцгэн гараа гаргаж байлаа.
Тэр өндөр залуу сүмо? гэж биднээс асуухад бид бие бие рүүгээ хараад гайхав. Тэрбээр манай нөхрийн хүрмээс бариад барилдаж эхлэв. Хэсэг ноцолдсоны эцэст монгол залуу яллаа. Дараа нь надтай барилдах вий гэсэн айдас төрж байлаа. Тэрбээр энэ барилдаанд сэтгэл хангалуун байсан мэт харагдах боловч манай нөхрийн цээж рүү заагаад “Чингис хаан” гэж хэлэв. Бид бүгд инээгээд, яг юу хэлээд байгааг нь ойлгохгүй байсан хэдий ч тоглоом хийж байгааг нь мэдэж байсандаа баяртай байлаа.
Дараа нь бид гэр лүүгээ буцаж байхдаа бүгд дуугаа хураагаад, энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай бодож суулаа. Гэтэл нөхөр маань “бодоод байхад Монголын хурим манайд болдог хуримаас тийм ч ялгаагүй юм байна” гэж хэлэв" хэмээн бичжээ.