Энэ өдөр "Алтан хаалга" үүдээ нээв
2014 оны 5 сарын 27
Дэлхийн хамгийн алдаартай гүүрүүдийн нэг "Golden Gate" буюу "Алтан хаалга" гүүр 1937 оны энэ өдөр ашиглалтад оржээ. Таван тивийн хүн бүр энэ гүүрийг үзэх гэж Сан Франфциског зорьдог бөгөөд тэр ч бүү хэл америкчууд тэднээс дутахгүй энэ гүүрийг биширдэг. 2.7 км урттай тус гүүрийг дөрвөн жил гаруйн хугацаанд барьж дуусгасан бөгөөд Сан Францискогийн хойгийг эх газартай холбох зайлшгүй шаардлагаар Голден Гейтыг байгуулжээ.
Дашрамд дурдахад нээлтээ хийсэн өдрөө машин явуулаагүй бөгөөд оронд нь 200.000 хүн роликтой явж, мялааж байв. Мөн алтан хаалга өөрийн гэсэн сүлд дуутай аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3537
0 эможи