16 жилийн турш зарласан өлсгөлөнгөө зогсоолоо

2016 оны 8 сарын 12

Энэтхэгийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг Иром Шармила 16 жилийн өлсгөлөнгөө өнгөрсөн мягмар гаригт зогсоожээ.Тус улсын хойд нутгийн Кашмирын бүсэд үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг Шармила эсэргүүцэн 2000 оны арваннэгдүгээр сараас нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. “Манипурын төмөр хатагтай” гэж алдаршсан Шармила Энэтхэгийн зүүн хойд нутгийн алслагдсан Манипур мужийн төв, төрөлх нутаг Импхал хотод цугласан олон сэтгүүлчийн өмнө зөгийн бал долоосноор 16 жил үргэлжилсэн эсэргүүцлээ зогсоосон байна.Өдгөө 44 настай тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би Манипур мужийн захирагч болохыг хүсч байна” гээд 2017 оны эхээр болох мужийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Кашмирын бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд иргэдийг босогч хэмээн сэжиглэсэн тохиолдолд анхааруулж, сануулахгүйгээр шууд гал нээх эрхтэй гэх мэт цэргийн эрх дархыг нэмэгдүүлсэн олон заалт Энэтхэгийн Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуульд байдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35368
0 эможи
keyboard_arrow_up