Меган Фокс хүүтэй боллоо

2016 оны 8 сарын 10

Холливуудын жүжигчин Меган Фокс энэ сарын 4-ний өдөр амаржиж, хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жүжигчин бүсгүй ийнхүү гурав дахь хүүхдээ өлгийдөн авч буй юм.

Меганы нөхөр Браун Астин Грей инстаграм хуудастаа “Баяртай мэдээ дуулгахад манай гэр бүл шинэ гишүүнтэй болсон. Тэр их хөөрхөн. Манайх хүүтэй боллоо” гэж бичжээ.

Хос шинэ хүндээ Жорни Ривер Грей гэх нэрийг хайрласан гэнэ.

Меган Фокс сүүлд “Teenage Mutant Ninja Turtles”кинонд тоглосон билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35244
0 эможи
keyboard_arrow_up