Тансаг зэрэглэлийн брэндүүдийг хохироосон аюул

2016 оны 8 сарын 05

Энэ онд Европт хэд хэдэн террорист халдлага гарснаар жуулчдын тоо огцом цөөрч, тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт буурсан байна. Тэр дундаа терроризмын заналхийлэл Францын зах зээлд хамгийн хүндээр туссан аж. 2015 онд Францыг зорин ирэх БНХАУ-ын жуулчдын тоо 2.5 сая давж байсан. Харин энэ оны эхний улиралд жуулчдын тоо 10 хувиар буурсан байна. Энэ нь нисэх тээврийн компаниудад сөргөөр нөлөөлж зургадугаар сард Парисын Төв нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн тоо дөрвөн хувиар буурсан юм. Түүнчлэн тэргүүлэх тансаг зэрэглэлийн брэндүүд болох “LVMH”, “Kering”,“Tiffany”, “Michael Kors”, “Coach” зэрэг брэндийн борлуулалт багассан байна. Терроризмын аюултай зэрэгцэн Еврогийн ханш чангарсан тул энэ оны хоёрдугаар хагаст тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт улам буурах хүлээлттэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35137
0 эможи
keyboard_arrow_up