Ким, Канье нар албан ёсны гэр бүл боллоо
2014 оны 5 сарын 26
Ким Кардашиан, Канье Уэст нар албан ёсноор хуримаа хийж гэр бүл боллоо. Тэдний хурим өнгөрсөн бямба гарагт Италийн Флоренс хотын Форте де Белвередегийн эдлэн газарт болж өндөрлөлөө. Реппер Канье Уэст, релати шоуны од Ким Кардашиан нарын тансаг хурим Парист эхэлсэн байна. Анх 2012 оноос тэдний хайр дуралын харилцаа эхэлсэн бөгөөд хосууд дэлхийгээр аялан зугаалж цагийг зугаатай өнгөрөөх болсон. Улмаар алдартай хосууд хүүхэдтэй болцгоосон. Олон сарын турш хуримандаа бэлдсэн одуудын хурим нүсэр бас тансаг болж байгааг гадны хэвлэлийнхэн онцолсон байна. Канье Уэст хуримандаа нисдэг гэргээр хүрэлцэн иржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3483
0 эможи