Далай лам Барак Обаматай уулзав
Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээн IV Далай ламтай хувийн чанартай уулзалт хийсэн байна. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест сэтгүүлчдэд “Энэхүү уулзалт нь Төвдийн асуудлаархи Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй” гэж мэдэгджээ.
Тэрээр “Уулзалт Цагаан ордны албан өрөөнд биш, орон сууцны хэсэгт болсон ч Төвдийн асуудлаархи АНУ-ын байр суурийг огтхон ч өөрчлөхгүй гэдгийг би дахин тэмдэглэж байна. Төвд бол биднийхээр БНХАУ-ын нэг хэсэг, АНУ хэзээ ч Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн мэдэгдэл хийж байгаагүй” гэж хэлсэн байна.
АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга уулзалтын үр дүнгийн талаар “АНУ-ын ерөнхийлөгч, Дээрхийн гэгээнтэн хоёр БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэлээ” гэжээ. Барак Обама ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийнхээ хугацаанд Далай ламтай ийнхүү дөрөв дэх удаагаа уулзсан байна.