Энэ өдөр боломжинд эрх чөлөө олгов
Алдарт Битлзийн Жонн Леннон болон түүний гэргий Йоко Оно нарыг мэдэхгүй хүн ховор билээ. 1966 онд танилцсан цагаасаа хойш Леннон авангард зураач эхнэрийнхээ ер бусын үзэлд эрхгүй автжээ. Харин тэдний 1969 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монтреалын Хатан хаан Элизабет зочид буудалд эхлүүлсэн "Bed-In for Peace" буюу "Энх тайвны жагсаал" дэлхий нийтийг эрхгүй татдаг. Найман өдрийн орон дээрх жагсаал Йоко Оно санаачилсан бөгөөд тэд дэлхийд энх тайвныг хэрхэн сахиулах талаар ярилцаж байсан юм. Харин тэдний энэ тоглолтоос төрсөн Леннон "Give peace a Chance" буюу "Боломжинд эрх чөлөө олго" дуу тухайн үеийн чатуудад дээгүүр байр эзлээд зогсохгүй одоо хүртэл дайны эсрэг жагсаал цуглаанд ихээр хэрэглэгддэг аж.