Фэйсбүүк хуудас нас барсан хэрэглэгчийнхээ дурсгалыг хүндэтгэв

2014 оны 2 сарын 12

АНУ-ын Миссури мужийн Сант Луйз хотын иргэн Жон Берлин бичлэг хийн Ютүб сайтад байрлуулсан нь олны анхаарлыг татжээ. Энэ сарын 05-ны өдөр онлайнд байрлуулсан уг бичлэгийг хэдхэн хоногийн дотор гурван сая орчим хүн үзсэн байна. Бичлэгийн зорилго нь Жон Берлин нас барсан хүүгийнхээ бичлэгийг хийж өгөхийг Фэйсбүүк сайтын удирдлага Марк Цукербергээс хүсэхэд чиглэжээ.

 

Ж.Берлиний хүү Жесси 2012 онд 21 насандаа зуурдаар таалал төгссөн бөгөөд Фэйсбүүкийн 10 жилийн ойдоо зориулан хэрэглэгчдэдээ барьсан “Өнгөрснөө дурсая” гэх нэртэй 62 секундын гэрэл зургийн түүврийг хийж өгөхийг хүссэн байна. Мөн тэрбээр хүүгийнхээ Фэйсбүүкийн дансны мэдээллийг авч өмнөөс хөтлөх эрхийг М.Цукербэргээс хүссэн аж.
Фэйсбүүк компанийн зүгээс Ж.Берлиний хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгчээ. Олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар М.Цукербэрг нас барсан хэрэглэгчийнхээ дурсгалыг хүндэтгэж, эцгийнх нь шаналсан сэтгэлд дэм үзүүлэхийн тулд зөвшөөрсөн гэж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
339
0 эможи
keyboard_arrow_up