iPhone-ий нэрийг өөрчилж магадгүй

2016 оны 5 сарын 26

Apple компани iPhone бүтээгдэхүүнийхээ нэрийг өөрчлөх талаар бодож эхэлсэн гэнэ.

Олон жилийн турш Apple дугаарласан тоогоор ухаалаг гар утасны цувралаа нэрлэсээр ирсэн. Нэг шинэ хувилбар гаргахдаа дугаарыг нь ахиулж, түүний дараа жил загварыг нь хэвээр хадгалаад дотоод эд ангиудыг сайжруулснаар “s” үсэг залган ялгадаг уламжлалтай. Жишээ нь iPhone 4, iPhone 4s, iPhone 5, iPhone 5s, iPhone 6, iPhone 6s гэх мэт.

Энэ жил ч гэсэн есдүгээр сард гарах шинэ загварыг iPhone 7 гэж нэрлэнэ гэдэгт бүгд итгэлтэй байгаа.

Харин сүүлийн үед зарим судлаачид 2017 онд iPhone бүтээгдэхүүнд эргэлт гарч, хийц хэлбэр, технологид томоохон өөрчлөлт гарснаар нэрээ ч өөрчилж магадгүй байгаа талаар таамаглал дэвшүүлэх болжээ.

Тухайлбал нүүрийг нь бүрэн эзэлсэн том дэлгэц, дэлгэцний дэвшилтэт технологи, утасгүй цэнэглэх боломж гэх мэт өнгө төрхөө эрс шинэчлэх сурагтай.

Учир нь 2017 он бол iPhone утасны 10 насны ойн жил. Тиймээс магадгүй “iPhone 8” гэхийн оронд зүгээр л “new iPhone” гэх мэт нэршил гарч болзошгүй байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33861
0 эможи
keyboard_arrow_up