Опрагийн ганцхан жиргээ 12 сая долларыг босгов

2016 оны 5 сарын 25

"Талх иддэг, тэгээд л турж байна, Юу гэж?” гэсэн жиргээг тэрээр хоолны дэглэмийн тухай өгүүлсэн интернэт сайтын хаягийг эш татан жиргэжээ. Weight Watchers  компани хоол тэжээл судлаачдын хүрээнд судалгаа явуулж, жин хасах шинжлэх ухаанч аргачлалыг гаргахаар болсон юм байна. Опра Уинфри энэ компанийн гаргаж байгаа олон аргачлалыг туршиж үздэг, шүтэн бишрэгчийнх нь нэг гэж хэлж болох юм байна. Тэрээр 2015 онд компанийн элч төлөөлөгчөөр сонгогдож, компанийн 10 хувийн хувьцааг 6 сая ам доллараар худалдан авсан юм байна. Опра ингэж жиргэснээс хойш 2 цагийн дараа гэхэд энэ компанийн хувьцаа нэг ширхэг нь 2 доллараар үнэлэгдэх болсон гэнэ. Ийм маягаар Опра хэдхэн цагийн дотор 12 сая ам долларын орлого олсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33793
0 эможи
keyboard_arrow_up