“Facebook” компани загвар өмсөгч Тесс Холлидэйгээс уучлал хүслээ
“Facebook” компани том хэмжээтэй хувцасны загвар өмсөгч Тесс Холлидэйн усны хувцас өмссөн зураг бүхий сурталчилгааг нийтлэх зөвшөөрөл өгөөгүйнхээ төлөө уучлал хүслээ. Ингэснээр уг сурталчилгааг нийтлэх зөвшөөрлийг нь өгсөн байна. Нийгмийн хамгийн том сүлжээнд зураг бүхий сурталчилгаа байрлуулахад тухайн зурагт хэтэрхий задгай хувцас өмссөн эсвэл нүцгэн зураг ашиглаж болохгүй гэсэн шаардлага байдаг. Үүний дагуу уг сурталчилгааг түдгэлзүүлсэн байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Долоо хоног бүр “Facebook” олон сая зар сурталчилгааны хүсэлт хүлээн авдаг" гээд "Хааяа ийм төрлийн алдаа гарч болохыг ойлгон хүлээн авна уу" гэжээ. Хачирхалтай нь Тесс Холлидэйн зургийг ашиглан сурталчилгаа байршуулах гэсэн "Cherchez La Femme" байгууллага уг зургийг ашиглах зөвшөөрөл авахаар Тесс Холлидэйтэй холбогдсон ч зөвшөөрөл авч чадаагүй байжээ.