“Титаник” хөлөг дахин аяллаа эхлүүлнэ

2016 оны 5 сарын 24

Ирэх 2018 онд “Титаник-2” хөлөг онгоц анхны аяллаа хийхээр болсон талаар “Blue Star Line” компанийн төлөөлөгч Британийн хэвлэлүүдэд мэдээллэжээ. Тус компанийг Австралийн уул уурхайн магнат Клайв Палмера эзэмшдэг байна. Энэхүү хөлөг онгоцыг одоогоос 104 жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцыг дуурайлган бүтээжээ. Шинэ хөлөг онгоц 270 метр урт, 53 метр өндөр, 40 мянган тонн усан түрцтэй, есөн тавцантай, 2400 зорчигч болон багийн 900 гишүүн байрлах боломжтой, 840 өрөөтэй аж.

“Титаник-2” хөлөг онгоц аврах хэрэгслээрээ анхныхаасаа онцгой ялгаатай байхаас гадна хамгийн сүүлийн үеийн навигацийн систем болон цахилгаан хүчний станцтай байх юм байна. Тус хөлөг онгоц нь анхны аяллаа хийхдээ 1912 онд эмгэнэлтэйгээр төгссөн өмнөх хөлөг онгоцны явсан замаар буюу Английн Саутгемптон боомтоос Америкийн Нью-Йорк хотын  чиглэлд явахгүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33709
0 эможи
keyboard_arrow_up