Гайхалтай АМЖИЛТ ганц шийдвэрээс шалтгаална

2016 оны 5 сарын 23

SAMSUNG “1993 оны Франкфуртын тунхаглал” түүнийг алдар нэрийн тавцанд хүргэсэн: Samsung корпорацийн ерөнхийлөгч Ли Кун Хи 1993 онд өөрийнх нь компаний байр суурь ямаршуу байгааг мэдэхийн тулд хэд хэдэн удаа зочилж, компанийхаа салбаруудтай танилцжээ. Түүний орсон дэлгүүрүүдэд "Sony", "Pаnаsonic”-ын телевизүүд өндөр борлуулалттай байхад өөрсдийнх нь телевиз тоосонд дарагдаж хэвтэж байв. Үүний дараа Ли Кун Хи Германы Франкфурт хотод компанийнхаа ажилчдын өмнө илтгэл тавьж, компаниа дэлхийн хэмжээнд таниулахыг хүсч байгаагаа хэлжээ. Улмаар амжилттай яваа компаниудаас суралцаж, харилцаа холбоо тогтоох зорилгоор өөрийн ажилчдыг дэлхийн өнцөг булан бүрт илгээсэн байна. “Samsung”-ыг дахин сэргээсэн нэх энэхүү илтгэлийг хожим нь “1993 оны Франкфуртын тунхаглал” хэмээн нэрлэсэн байна.

APPLE Стив Жобсыг худалдаж авсан: Өдөр ирэх тусам хоцрогдсоор буй үйлдлийн систем нь цаг цагаар буурсаар байсан ашгийн үзүүүлэлтээ нэмэхийн тулд “Apple”-ын удирдлагууд 1996 онд Next”-г худалдан авсан байна. Ингэснээр Next”-г үүсгэн байгуулагч Стив Жобс “Apple”-д ирсэн юм. Энэ шийдвэр нүдээ олсныг өдгөө бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдээс харж болно.

FORD  Ажилчдынхаа нийгмийн асуудалд их анхаарсан:  Америкт “Форд” ид хүчээ авч байх үед ажилчдын халаа, сэлгээг маш их хийдэг байв. Энэ нь үйлдвэрлэлийн бүтээмжид муугаар нөлөөлж буйг анзаарсан Хенри Форд ажилчдын дүрэмд гурван өөрчлөлтийг оруулсан нь цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, ажлыг цагийг найм  болгох, өдрийн хоёр ээлжээ гнурав болгосон явдал байв. Жилийн дотор ажилчдын халаа сэлгээ 370-аас 16 хувь хүртлээ буурч, бүтээмж нь 40-70 хувь хүртэл өссөн байна. Энэ бол хамгийн чухал шийдвэр байсан.

INTEL: Техникийн зөвлөхөөс Маркетингийн албаны ахлах: “Intel”-ийн чипийг олон нийтэд таниулсан хүн бол Деннис Картер. Өмнөх загвараасаа хэд дахин сайн чип үйлдвэрлээд байхад борлуулалт өсөхгүй байгаа нь хэрэглэгчид бүтээгдэхүүний ялгааг сайн мэдэхгүйтэй холбоотой гэдгийг ойлгосон техникийн зөвлөх залуу “Intel Inside” компанит ажилыг явуулж, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх шинэ сувгийг нээсэн байна. Үүний р дүнд тэрээр маркетингийн хэлтсийн ахлах болсон ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33660
0 эможи
keyboard_arrow_up