Beyonce, Jay-Z нарын аялал тоглолтын трейлер гарлаа

2014 оны 5 сарын 22

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд дуучин Beyonce-ын нөхөр реппер Jay Z түүний дүү Solange-тай нь цахилгаан шатан дотор муудалцаж байгаа бичлэг олныг шуугиулсан. TMZ-ын сайтаас гаргасан уг видео бичлэг нь  “Met Gala” наадмын үеэрх “The Standard” зочид буудлын лифтэн дэх бичлэг байсан юм. 

Хэвлэлээр зочид буудлын ажилтан тус видео бичлэгийг 250.000 ам.доллараар худалдаалсан гэх мэдээлэл гарсан билээ. Үүний дараа “The Standard” зочид буудлын төлөөлөгч тус бичлэгийг зарсан этгээдийг ажлаас нь халсан гэдгээ мэдэгдсэн юм. Мөн дуучин  Beyonce болон түүний дүү Solange  нар албан ёсны мэдэгдэл хийсэн юм.  Тэд “Бидэнд тухайн үед шийдвэрлэх ёстой ихээхэн асуудалууд тулгарч байсан. Бид бол бусадтай л адилхан нэг гэр бүл. Бидэнд асуудлууд гарч ирж л байдаг. Гэхдээ бичлэг алдагдсанд харамсаж байна. Jay Z, Solange нар бие биенээсээ уучлалт гуйсан.   Бид одоо энэ асуудалыг ардаа орхисон. Хүмүүсийг ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин энэхүү дуулиан шуугианаа дараа дуучин Beyonce болон Jay Z нар ирэх зургаадугаар сард хийхээр төлөвлөж буй тоглолтынхоо трейлерийг гаргасан байна.  "Run" хэмээх тус видеон дээр  хосууд Blake Lively болон Sean Penn нарын олон уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3337
0 эможи
keyboard_arrow_up