Энэ өдөр "хар ирвэс" хэмээгддэг Наоми Кэмпбелл 44 нас хүрч байна
2014 оны 5 сарын 22
Дэлхийн загварын ертөнцийг донсолгож явсан Их Британийн супер модель “хар ирвэс” хэмээгддэг Наоми Кэмпбелл энэ өдөр 44 нас хүрч байна. 1980, 1990-ээд оны дэлхийн загварын ертөнцийн топ зургаан моделийн нэг байсан тэрбээр сүүлийн үед элдэв сөрөг ярианаас салахаа больсон аж.
Майк Тайсоноос эхлээд жүжигчин Роберт Ди Неро, тэрбумтан Владислав Доронин гээд олон эртэй нэр холбогдсон Наоми гэрлэж байгаагүй нэгэн. Алдарт Нельсон Манделаг өвөгөө хэмээн боддог тэрбээр Африкийн орнуудад тусламжийн гараа харамгүй сунгадаг аж. Тэрбээр маш их ааштай ч карьерт нь нөлөөлж чадаагүй гэлцэх нь бий.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3304
0 эможи