Шатдаггүй баттерей бий боллоо
Эрдэмтэд ухаалаг гар утсанд зориулж лит-ион өндөр температурт шатдаггүй баттерэй бүтээхээр ажиллаж байна. Энэхүү баттерейг хийхэд перплуорополитр хэмээх бодис оролцох аж. Хойд Каролина дахь Их сургуулийн урлаг, шинэжлэх ухааны коллежинй эрдэмтэн профессор Дэсимон “Шатдаггүй баттерейг юугаар хийх вэ хэмээн эрдэмтэд олон жилийн турш эрж хайсан. Гэхдээ хэн ч лит-ион буюу PFPE хэмээх материалыг ашиглаж болно гэж бодоогүй. Энэ бол шатдаггүй баттерейн гол түүхий эд байх болно” гэжээ. Лит-ион баттерейг анх өнгөрсөн жил Боинг 787 онгоцонд туршсан байна. Тэд эхлээд дан литээр баттерей хийхэд шатаж утаа гарч байсан бол Лит-ион нэгдсэн баттерей аюулгүй байгааг олж тогтоожээ. Харин дутагдалтай тал нь илүү цэнэглэх юм бол гал гарах магадлалтай бөгөөд бүх төрлийн баттерейг энэхүү материалаар хийж болох гэнэ. |