Олимпын бамбар Бразилд ирлээ

2016 оны 5 сарын 05

БРАЗИЛИА. /NHK/. Рио Де Жанейро хотод болох зуны Олимпын наадмын бамбарын буухиа Бразил улсад өртөөлөн ирлээ.

Олимпын бамбарыг асаах ёслол Грек улсад болсон бөгөөд бамбарыг нисэх онгоцоор тээвэрлэн Бразил улсын нийслэл Бразилиа хотод авчирсан байна. Бразилийн Олимпын Хорооны тэргүүн Карлос Нузман галт бамбарыг барин онгоцноос бууж иржээ. Үүний дараа нийслэл Бразилиа хот дахь "Планальто" ордонд Ерөнхийлөгч Дилма Руссеффт гардууллаа.

Уг галт бамбарыг Бразил улсын байгаль орчны бэлгэ тэмдэг болох  таван долгионтойгоор хийсэн ажээ.

Бамбарыг барьж гүйх эхний тамирчин бол Олимпын хошой аварга, волейболчин бүсгүй Фабиана Клаудино юм. Тэрбээр нутагтаа болох наадмаас гурав дахь алтан медалиа авах зорилго тавьжээ. Галт бамбарын аялалд оролцох хүн бүр 200 метрийн зайд гүйх бөгөөд Клаудиногийн дараа Бразилын нэрт математикч Артур Авила Кордейро де Мело бамбарыг барьж гүйх аж.

Тус улсын 329 хотоор дайран аялах Олимпын галт бамбарыг нийтдээ 12 мянган хүн барин гүйж буухиалан дамжуулах юм.

Эцэст нь Олимпын бамбарын буухиа Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд Олимпын наадам эхлэх өдөр буюу наймдугаар сарын 5-нд өртөөлөн ирнэ.

Ерөнхийлөгч Дилма Руссефф түүхэн дэх  хамгийн амжилттай сайхан Олимпын наадмыг зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ "Олимпын бамбарыг Бразилийн хотуудад баяртай хүлээн авч, бамбарын дөл нь хариуцлагатай бөгөөд найрсаг зочломтгой улс орныг маань гэрэлтүүлэх болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32705
0 эможи
keyboard_arrow_up