Өнөөдөр дуучин Аделийн төрсөн өдөр

2016 оны 5 сарын 05

Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Адель буюу Адель Лаури Блү Эдкинс өнөөдөр 28 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Тэрээр “19” хэмээх анхны цомгоороо Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн. Анхны цомог нь түүнийг алдар хүндийн оргилд хүргэж, дөрвөн ч удаа платинум болсон байдаг. Тэрээр эл цомгоороо 51 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч”, “Шилдэг поп дуучин” шагнал хүртсэн билээ.

Түүний бие даасан хоёр дахь цомог “21” 2011 онд гарч, эхний цомгийн амжилтыг эвдээд зогсохгүй тухайн жилийнхээ  хөгжмийн наадмуудын бүхий л шагналыг түүсэн юм. Адель “21” цомгоороо 54 дэх удаагийн “Грэмми” наадамд “Шилдэг дуу”, “Шилдэг цомог” зэрэг зургаан шагналд нэр дэвшин, бүгдийг нь өөрийн болгосон түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32704
0 эможи
keyboard_arrow_up