Энэ өдөр Олон улсын хөлмбөмбөгийн холбоо буюу FIFA байгуулагджээ
2014 оны 5 сарын 21
Олон улсын хөлмбөмбөгийн холбоо буюу FIFA 1904 оны энэ өдөр Парис хотноо байгуулагджээ. Анх энэ холбоонд Франц, Бельги, Дани Голланд, Швед, Швейцарь болон Испанийн Реал Мадрид клуб элсэж, дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах зорилт тавьсан байна. Өнөөдөр тус холбоонд 180 гаруй улс элссэн байдаг бөгөөд 1930 оноос эхлэн зохион байгуулж буй “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” буюу FIFA –ийн хамгийн чухал тэмцээн юм. Дэлхийн хамгийн том шоу спорт болох уг тэмцээнийг зуны олимпоос хоёр дахин их хүн үздэг гэсэн тооцоо бий.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3270
0 эможи