Дуучин Бейонсе “World Waters”-д хөрөнгө оруулахаар боллоо

2016 оны 5 сарын 04

Дуучин Бейонсе байгуулагдаад гурван жил болж байгаа, усны борлуулалт хийдэг “World Waters” компанид хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Тэрбээр үүнээс өмнө спорт загварын хувцасны “Ivy Park”, органик хүнсний “22 Days Nutrition” компанид хөрөнгө оруулалт хийж байжээ. Бейонсегоос гадна Опра Уинфри, хөлбөмбөгчин Либрон Жеймс зэрэг алдартнууд иймэрхүү шууд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн салбарт хөл тавьж байсан аж. Опра Уинфри “Weight Watchers International”-ийн 10 хувийг худалдаж авсан бол Либрон Жеймс “McDonalds” корпорацитай 43.2 сая ам.долларын гэрээ байгуулж байжээ. Алдартай одод аливаа нэг бизнест оролцож эхлэх нь тухайн компанид ашигтай байдаг. Тухайлбал Опра Уинфригийн ачаар “Weight Watchers International” компани хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэг тэрбум гаруй сэтгэгдэл хүлээж авсан нь 17.5 сая ам.долларын зардал гаргасантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт болсон байна. Энэ талаар “Apex Marketing Group”-ээс гаргасан судалгаанд танилцуулжээ. Мөн twitter-т 30 сая дагагчтай Либрон Жеймс хөрөнгө оруулсан компанийнхаа тухай жиргэж, “Blaze”-ийн малгайг тоглолтынхоо дараа өмсөж байсан юм. Мөн дээрх брэндтэй холбоотой бичлэгийг нь “You Tube”-д 1.7 сая удаа үзээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32651
0 эможи
keyboard_arrow_up