Нэг өдрийн дотор зарагдаж дууссан унтлагын хувцас!
Обаматай уулзах үеэр ханхүүгийн өмсөж байсан унтлагын хувцас тэр өдөртөө зарагдаж дуусчээ.
Хаан ширээ залгах бяцхан ханхүү Жеорж энэ сарын 22-ы өдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзсан. Уулзалтын үеэр ханхүү Жеоржийн өмсөж байсан шиг дөрвөлжин хээтэй унтлагын хувцас тэр өдөртөө зарагдаж дууссан тухай Их Британийн цахим худалдааны төлөөлөл “My 1st Yearsthe ” мэдээлжээ.
Ханхүү Жеоржийн унтлагын цаг болсон байсан тул Обаматай уулзах үеэрээ цагаан цэнхэр өнгийн шоотой унтлагын хувцас, гэрийн шаахайтай байжээ. Ерөнхийлөгч Барак Обама ханхүүд модон морь бэлэглэсэн бөгөөд ханхүү Жеорж унтах ёстой цагаасаа 15 минутыг шинэ тоглоомоороо тоглон өнгөрүүлсэн байна. Ханхүү хосуудтай анх удаа уулзсан нь энэ ба тэдэнтэй хэсэг хугацаанд ярилцсан гэнэ. Энэхүү тоглоомыг морийг ханхүүг анх төрөхөд АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүл бэлэглэсэн ажээ.
Уг халаад 27 поундаар зарагддаг бөгөөд ердөө хэдхэн минутын дотор захиалганд зарагдаж, дэлгүүрт байгаа нөөц шавхагдсан байна.