Олимпоос өмнө Бразилд халдлага гарч магадгүй гэв

2016 оны 4 сарын 15

Зуны олимпын наадам болохоос өмнө Бразилд террорист халдлага гарах магадлал нэмэгдсээр байна гэж тус улсын Терроризмтой тэмцэх газрын дарга Луис Альберто Салаберри мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлийн халдлага үйлдэх дараагийн бай нь Бразил байх болно гэж тус бүлэглэлийн нэгэн гишүүн твиттер хуудсандаа жиргэсэн байсныг тэрбээр анхааруулжээ.

“Сүүлийн саруудад Бразилд террорист халдлага үйлдэх магадлал өссөөр байна. Учир нь “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзлийг хүлээж авах бразил иргэдийн тоо нэмэгдсээр байгааг" тэрбээр санууллаа.

Удахгүй болох олимпын наадмын үеэр ажиллах гадаад орнуудын тагнуулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг Бразил гаргасан байна.

Олимпын наадам энэ оны наймдугаар сарын 5-21-нд Рио Де Жанейро хотод болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31714
0 эможи
keyboard_arrow_up