Дэвид Кэмерон нууц хөрөнгөө хүлээн зөвшөөрчээ

2016 оны 4 сарын 13

“Mossack Fonseca” хуулийн фирмийн улстөрчид болон чинээлэг эрхмүүдэд оффшор данс нээхэд тусалсан үйл ажиллагааг илчилсэн баримтад 12 Төрийн тэргүүн нэр холбогдсон билээ. Тэдгээрийн нэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон оффшор дансанд нууц хөрөнгө эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр талийгаач эцгийнхээ оффшор санд 5000 нэгж хувьцаа эзэмшиж байсан нь үнэн болохыг албан ёсоор мэдэгдэв. Гэхдээ Ерөнхий сайдаар сонгогдохоос өмнө оффшор санд эзэмших хувьцаагаа 30 мянган фунт стерлингээр худалдаж, Их Британийн хуулийн дагуу татвар төлсөн гэжээ. Мөн “Манай гэр бүл оффшор данснаас ашиг хүртдэггүй” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31564
0 эможи
keyboard_arrow_up