Дэлхийтэй төстэй гариг илрүүлсэн "Кеплер" хөлгөөс холбоо тасарчээ

2016 оны 4 сарын 11

Амьдрал орших боломжтой эсэхийг судлах зорилгоор хөөргөсөн "Кеплер" хөлөг сансрын станцтай холбоо тасарсан талаар “NASA”-аас мэдээллээ. Тус хөлгөөс хамгийн сүүлд энэ сарын 4-нд холбоо тогтоогоод дэлхийгээс 120 сая километрын зайд холбоо тасарсан байна. Холбоо тасрахаасаа өмнө "Кеплер" сансрын хөлөг сүүн замын төвд шинэ судалгаа хийж байжээ. 2009 онд сансрын тойрог замд хөөргөсөн "Кеплер" сансрын станц 2012 онд анхны даалгавраа амжилттай биелүүлж байсан аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард дэлхийтэй ижил гариг байдаг болохыг олж илрүүлээд байсан юм. Дэлхийн ихэр гэгдэх уг гараг 6 тэрбум жилийн тэртээ үүсчээ. Манай гарагтай ойролцоо буюу дэлхийн ихэр гариг нь 385 хоногт нарыг бүтэн тойрдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31435
0 эможи
keyboard_arrow_up