Их дээд сургуулийн дипломтой таван хүн тутмын нэг нь саятан болдог орон
2014 оны 5 сарын 16
Их Британичууд баян, ядуу хүмүүсийн боловсролын ялгааг харуулах зорилготой нэгэн судалгаа явуулжээ. Ингээд их дээд сургуулийн дипломтой таван хүн тутмын нэг нь саятан болдог гэсэн дүнг тус улсын үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Их Британийн насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь 1,6 сая доллараар үнэлэгдэх хувийн өмч, хадгаламж, биет хөрөнгөтэй байдгийг тогтоожээ. Санхүүгийн хямралыг тойрч гараагүй энэ улсын тэрбумтнууд сүүлийн дөч гаруй жилд хоёр дахин нэмэгдэж, баячуудын орон болсон нь хачирхалтай. Үүнд боловсролын ялгаа хамгийн их байгааг судлаачид онцолж байна. Албан ёсны боловсролгүй хүмүүс саятнуудаас гурав дахин бага орлоготой байдаг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3108
0 эможи