Адель "Хүүхдээ хөхөөрөө хооллох нь тухайн хүний л шийдэх асуудал"

2016 оны 3 сарын 29

Дэлхий даяар алдартай телевизийн хөтлөгч-тогооч Жэйми Оливер Их Британийн дуучин Аделийн бүдүүлэг занг өөр дээрээ амсчээ. 40 насандаа удахгүй тав дахь удаагаа аав болох гэж байгаа ахлах тогооч эр өнгөрөгч долоо хоногт хүүхдээ хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс өвөрмөц кампанит ажил эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. “Манайд хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоо маш бага байгаа. Үүнээс болж илүүдэл жин, эрүүл мэндийн асуудал, тагжгар бие зэрэг зүйл бий болдог” хэмээн Оливер мэдэгджээ. 

Үүний хариуд дуучин бүсгүй Лондон хотод тоглолт хийх үеэрээ өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. 

“Хүүхдээ хөхөөрөө хооллох эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Миний инээд хүрч байна. Биднийг дарамтлах гээд байгаа хүмүүст зайлаач, хошного руугаа хуруугаа чих гэж хэлмээр санагддаг. Хөхөөрөө хооллоно гэдэг амаргүй зүйл. Олон хүн үүнийг хийж чадахгүй. Хөхөөрөө хооллосноос болоод миний олон ч найзууд төрсний дараах сэтгэлийн хямралд орсон. Та нар чаддаг юм бол хөхөөрөө хоолло л доо. Чадахгүй бол асуудалгүй шүү дээ. Сүүн тэжээл бас зүгээр байдаг юм” гэж Адель хэлсэн байна.

Адель төрснийхөө дараа хүүгээ хоёр сар л хөхөөрөө хооллосон гэнэ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30778
0 эможи
keyboard_arrow_up