Сураггүй болсон хөлгийг 95 жилийн дараа олжээ

2016 оны 3 сарын 25

 

АНУ-ын Конестога хөлөг 1921 оны гуравдугаар сард  Калифорнийн эргээс хөдөлснөөс хойш хөлгийн багийн 56 хүний хамт сураггүй алга болжээ. Харин 95 жилийн дараа  АНУ сураггүй болсон онгоцыг олсноо зарласан байна.

 

Хөлөг онгоцны үлдэгдлийг 2009 онд Сан Францискогоос холгүй тэнгисийн ёроолоос олсон боловч 2014 онд өргөн хүрээтэй шинжилгээний багийг илгээх хүртлээ Конестога онгоц гэдгийг мэдээгүй юм.

 

Конестога 1921 онд Калифорноос Самао арлыг зорин хөдөлсөн боловч эргэж ирээгүй бас Хавайд ч очоогүй юм. Онгоц сураггүй алга болсны дараа эрэл хайгуул явуулсан боловч олдоогүй тул 1921 оны зургадугаар сард эрлийг зогсоосон байна.

 

2009 онд АНУ-ын тэнгисийн судалгааны багийнхан усны түвшнийг хэмжих судалгаа явуулж байгаад газрын зураг дээр тэмдэглэгдээгүй нэгэн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ. Харин шинжилгээний багийнхан онгоц олдсон байршил, хэмжээ зэргийг судлаад сураггүй алга болсон  Контестога хөлөг онгоц гэдгийг тогтоожээ.

 

Хөлөг онгоц одоо тэнгисийн гүнд далайн зарааны орон гэр болсон гэнэ.

 

Шинжээчид уг онгоцыг замдаа далайн шуурганд цохиулж живсэн бөгөөд хөлгийн багийнхан чиглэлээ өөрчлөн, ойролцоох арал дээр хүрэх гэсэн боловч бүтэлгүйтсэн гэж таамаглаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30651
0 эможи
keyboard_arrow_up