Австралид загасаар бороо оржээ

2016 оны 3 сарын 15

Австралийн Квинсленд мужийн Уинтон хотоос холгүй жижгхэн мөнгөлөг окунь загасаар бороо орсон байна. Окхиллийн гэр бүлийнхэн борооны дараа өөрийн фермийн нутгаас загаснуудыг олжээ.
Квинсленд мужийн бараг 80 хувь нь удаан хугацаагаар гантай байсны эцэст орсон энэ бороо 1994 оноос хойш хамгийн удаа үргэлжилсэн бороотой өдөр болжээ. 
Тэнгэрээс бороо болон орсон загаснуудын дүрс бичлэгийг авсан Тани Окхил “Нөхөр маань загаснууд тэнгэрээс унаад байна гэхэд би энэ чинь солиорсон юм биш биз гэж бодоод гарч харахаар шийдсэн” гэж ярьж байна. 

Ингээд Тани, түүний нөхөр, хүүхдүүд нь гарч гүйлдэн загаснуудыг цуглуулж усанд хийсэн байна.  Тэнгэрээс унасан атлаа гайхалтай нь загаснууд гэмтэж бэртээгүй усанд тавимагц сэргэн сэлж эхэлсэн гэнэ. 
Канберрын их сургуулийн доктор Питер Унмак харин үүнийг ер бусын зүйл огт биш, энэ бол австралид хамгийн их байдаг загас. Нуур, багахан цөөрөмд ч байж л байдаг. Хүчтэй салхины улмаас загас тэнгэрт хөөрөөд салхинд туугдан өөр газарт унах явдал бий” гэж тайлбарласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30104
0 эможи
keyboard_arrow_up