Вьетнамд хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ

2016 оны 3 сарын 10

Вьетнамд мэндэлсэн ихэр хоёр өөр эцэгтэй болох нь батлагдсан талаар орон нутгийн генийн холбооноос ВВС-д мэдээллэжээ. Гэр бүлийнхэн нь ихрүүд хоорондоо огтхон ч адилгүй байсан тул ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийг хүссэн байна. Шинжилгээгээр ихрүүдийн нэг өөр эцгийнх болох нь тогтоогджээ. Вьетнамын генетикийн холбооны ерөнхийлөгч, профессор Ли Динх Люонг хэлэхдээ "Шинжилгээний үр дүн 100 хувь баталгаатай. Энэ нь маш ховор тохиолдол" хэмээн хэлжээ. 

Ихэр хүүхэд өөр өөр эцэгтэй байх нь маш ховор тохиолдол бөгөөд шинжлэх ухаанд 4000 ихэр тутамд нэг нь эцэг ондоотой байх магадлалтай гэж үздэг аж. Анагаах ухаанд ийм тохиолдлыг нэг эхээс нэг өдөр төрсөн эцэг ондоо хүүхдүүд буюу суперфекундаци хэмээн нэрлэдэг аж. Өмнө нь Итали, Герман, Польш зэрэг оронд ийм тохиолдол илэрсэн ба Азид анх удаа бүртгэгджээ. Харин эс шилжүүлэн суулгах аргаар эцэг ондоо ихэр мэндэлсэн тохиолдол олон байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29905
0 эможи
keyboard_arrow_up