Яромир Ягр домогт ГордХоутой эн зэрэгцлээ

2016 оны 3 сарын 05

Чехийн алдар довтлогч Яромир Ягр Флорида Колорадод 3-2-ын харьцаатай ялагдахад нэг ашигтай дамжуулалт өгснөөр ҮХЛ-ийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн домогт Горди Хоутой эн зэрэгцлээ. 44 настай энэ түүхэн үзүүлэлтэнд 22 улирлын 1611 тоглолтонд хүрсэн байна.

Ягр өнөө цагт Хойд Америкт тоглож байгаа хоккейчдийн 1/3 нь төрөөгүй байхад буюу алс холын 1990 онд ҮХЛ-т хөл тавьж байсан. Тухайлбал: түүний дамжуулалтаар Колорадогийн эсрэг тоглолтын тоог 1-1 болгон тэнцүүлсэн Канад довтлогч Эрик Гудбрансон 1992 онд төрсөн. 22 дахь улиралдаа Хойд Америкийн лигт хүчин зүтгэж байгаа Чехийн ахмад одын энэ ассист 1107 дахь нь байж, тэрээр нийт 1850 дахь довтолгооны оноогоо авснаар бүх цагийн үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн домогт Горид Хоутой эн тэнцлээ. 44 настай Ягр энэ түүхэн үзүүлэлтэнд улирлын 1611 тоглолтонд хүрсэн юм. Энэ жагсаалтанд Агуу нэгэн Уэйн Гретцки 2857 оноотой тасархай тэргүүлж байгаа, харин хоёрт жагсч байгаа Марк Мессье-гийн амжилтанд хүрэхэд Чех довтлогчид ердөө 37 оноо дутуу байна. Лигийн хамгийн ахмад тоглогч энэ улиралд 21 шайб оруулж, 27 ассист өгөөд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29702
0 эможи
keyboard_arrow_up