Дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа Дубайд зохиогдож байна

2016 оны 3 сарын 05

Дэлхийн баячуудын тансаг хэрэглээний нүүр царай болсон дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа Арабын нэгдсэн улсын Дубай хотод болж байна. Дотроо усан сан, фитнес танхим гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан эдгээр хөлгүүдийн үнэ хэдэн арван сая доллараар хэмжигдэж байгаа юм. Хэдийгээр дэлхий зах зээл хямралтай байгаа хэдий ч худалдаа сайн байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Ялангуяа Азийн баячууд дарвуулт онгоцонд гар татахгүй байгаа гэнэ. Дубайд болж байгаа 24 дэх удаагийн уг үзэсгэлэн худалдаанд 55 орны 400 гаруй хөлөг онгоц оролцож байна. Үзэсгэлэнгийн онцлох оролцогчоор Германы Хесен үйлдвэрийн Ася дарвуулт завь тодроод байгаа. Уг хөлгийн хувьд 47 метрийн урттай нь үзэсгэлэнд оролцож байгаа хамгийн том дарвуулт завь болж байгаа юм. Ер нь энэ үйлдвэрийн дарвуулт хөлгүүд нарийн ур хийц, маш сайн хөдөлгүүр, тансаг дотоод орчинтойгоороо бусдаас ялгардаг болохыг үзэсгэлэнг үзэж сонирхогчид онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн үед дарвуулт онгоцны зах зээл хурдтай өсч байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай байсан өнгөрсөн онд гэхэд энэ салбарын зах зээл 5-8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь таатай ирээдүйг зөгнөж байгаа юм. Гэхдээ зах зээлд 80 метр болон түүнээс дээш урттай супер завьнуудын хэрэгцээ их байгаа тул дарвуулт завь үйлдвэрлэгчид нэгдэн супер завь үйлдвэрлэх чиг хандлага цөөнгүй ажиглагдаж байгааг судлаачид тэмдэглэж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өөр олон тооны арга хэмжээ зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна. Тэдний нэг болох моторт завьны дэлхийн аврага шалгаруулах уралдааны эхний гараа энд явагдах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29689
0 эможи
keyboard_arrow_up