Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн тоо дээд амжилт тогтоов

2016 оны 3 сарын 02

Нобелийн шагналуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг басхүү олны анхаарлыг татдаг төрөл бол Нобелийн энх тайвны шагнал билээ.

Тэгвэл энэ онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн тоо дээд амжилт тогтоолоо. Тодруулбал энэ онд Нобелийн энх тайвны шагналд 228 хүн, 148 байгууллага нэр дэвшсэн байна.

Нобелийн хорооноос мэдээлж буйгаар өмнө нь хамгийн ихдээ 50 хүн л нэр дэвшиж байжээ.

Энэ жилийн нэр дэвшигчдийн дунд АНУ-ын Тагнуулын албаны экс ажилтан Эдвард Сноуден, Пентагоны нууцыг задруулагч Дэниел Эллсберг, Ромын Пап Францис, тэрбумтан Дональд Трамп,  Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос зэрэг хүмүүс багтсан байна. 

Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүнийг тодруулах үйл явц долоон сар үргэлжилдэг бөгөөд ялагчийн нэрийг аравдугаар сард зарладаг юм.

Нобелийн энх тайвны шагналыг нийгэм, улс төр ба хүмүүнлэгийн үйл ажиллагааны салбарт хамгийн их үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болон олон улсын байгууллагад олгодог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29576
0 эможи
keyboard_arrow_up