Израйлын экс ерөнхий сайд зургаан жилийн ял сонсов

2014 оны 5 сарын 14

Израйлын дээд шүүхээс Ерөнхий сайд асан Эхуд Ольмертыг авлигын хэрэгтэй холбоотой хэмээн үзэж зургаан жил хорих ял, нэг сая шекель буюу 289 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү тэрээр шоронд хоригдож буй Израйлын анхны Засгийн газрын тэргүүн болж байгаа юм. Өдгөө 68 настай Эхуд Ольмерт нь  Иерусалимын захирагчаар ажиллаж байх хугацаандаа 145 мянган ам.доллар авч орон сууцны шинэ цогцолбор барих ажлын эрхийг хууль бусаар "Hoyland" гэх компанид эзэмшүүлж, мөнгө хүүлэгчдээс 154 мянган ам.долларын хахууль авч байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2956
0 эможи
keyboard_arrow_up