ДиКаприогийн тухай жиргээ дээд амжилт тогтоожээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20160301/180169-01032016-1456801203-502139866-4195967.jpg)
Твиттер хэрэглэгчид дахин нэг дээд амжилт тогтоолоо. Өчигдөр /02.29/ Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо анхны “Оскар”-аа хүртсэний дараа твиттер хэрэглэгчид нэг минутын дотор л гэхэд түүнд баяр хүргэсэн 440 мянган жиргээ бичсэн байна.
“ДиКаприо Оскар хүртсэнд баярласан шүтэн бишрэгчид нь нэг минутын дотор л гэхэд 440 мянган жиргээ жиргэсэн. Энэ бол шинэ дээд амжилт” гэж тус компанийн төлөөлөгчид мэдээллээ.
ДиКаприо маш олон киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн ч кино академийн хамгийн дээд шагнал болох “Оскар"-ыг хүртэж амжаагүй байсан.
88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос тэрээр "The Revenant" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр шалгарч, анхны Оскараа гардан авсан юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)