Гэрт хуримлах моод Европт дэлгэрчээ

2016 оны 2 сарын 26

Ганцхан монголчуудад л өмчлөгдөн бүртгэгдэх цөөн эд өлгийн ховор бүтээлийн нэг нь гэр юм. Хэдийгээр сүүлийн үед монгол гэр гэж ярьж, бичих болсон ч орос гэр, хятад гэр гэж байхгүйгээс хойш гэр гэдэг ганц үгээрээ илэрхийлж занших нь зөв санагддаг юм. Гэр бол нүүдэлчин монголчуудын эртнээс өдгөөг хүргэсэн ховор нандин өв соёл. Гэрт орохдоо хаан, харц ялгаагүй бөхийн гэрийн эздэд хүндэтгэл үзүүлдгээс гэрийн хаалгыг намхан хийдэг гэхчлэн босго давахаас эхлээд өвөрмөц сонин ёс заншлыг дагуулан байдаг гэрийг гадныхан ихэд сонирхох болжээ. Сүүлийн үед Европын зарим оронд гэрт хуримлах моод дэлгэрчээ. Залуу хосууд гэрийг өөрийн санаснаар тохижуулсныг доорх зургуудаас харж болно.

Монголоор овоглон дэлхийд танигдсан гэрээ бид харин өөрийн болгож чадсан бил үү. Хөрш хоёроос эхлээд олон оронд аж төрж буй монгол угтаасан ястнууд гэрээ барьж байгаагаас биднийг энд алмайрч, гэрээ үл тоож суух зуур хэн нэгэн сүйхээтэй нь гэрийг өмчлөөд  улсынхаа нэр дээр бүртгүүлчих вий дээ гэсэн эмзэглэл ч давхар төрнө.  Тиймээс гэрээ, дэлхийд өөр хаана ч байхгүй өвөрмөц сууцаа Дэлхийн өв соёлд Монголынхоо нэр дээр бүртгүүлчих юмсан.

Харин манай мэдээллийн мөрөөр уншигч маань бидэнд дараах зургуудыг "Монгол гэрийн уламжлалыг алдагдуулахгүйгээр бариж, сурталчилах нь Монголчууд бидний үүрэг юм. Швед улсад байдаг Монгол гэр амралтын газарт Швед залуу хосууд хуримаа хийх нь сүүлийн жилд нэмэгдэж байгаа билээ." гэсэн тайлбартайгаар явуулсныг хүргэж байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29361
0 эможи
keyboard_arrow_up