Ерөнхий сайдууд селфи хийв
АНУ-ын Калифорни мужид энэ сарын 17-18-ны хооронд Зүүн Азийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан билээ. Уг уулзалтад 10 орны удирдлага оролцсон байна. Зүүн Азийн орнуудын удирдагчдын уулзалт өчигдөр хаалтаа хийсэн аж. Хаалтын үеэр Сингапурын Ерөнхий сайд Ли Хисен Лонг, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, Вьетнамын Ерөнхий сайд Нгуан Тан Дун болон Лаосын Ерөнхий сайд Панхам Випаван нар селфи хийжээ.
Энэхүү селфи зургийг Сингапурын Ерөнхий сайд өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлж “Андууд” хэмээн бичсэн байна. Удирдагчдын селфи зураг өчигдөр 15.00 цагт фэйсбүүкт нийтлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 34 мянган лайк цуглуулжээ.
Калифорни мужид болсон уг уулзалтаар удирдагчид терроризм болон өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг хэлэлцсэн юм.