Ким Жон Уны эможийг бүтээжээ

2016 оны 2 сарын 15

АНУ-д Ким Кардашианы эможиг бүтээхэд богино хугацаанд маш олон хүн хэрэглэсэн байдаг. Эможиг орчуулбал зурган үг гэсэн утгатай. Тэгвэл “Киможи” гэж нэрлэдэг Ким Кардашианы эможи өрсөлдөгчтэй болсон нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эможи юм.

Дээр харуулсан эможи хэдийнэ “Кимунжи” гэдэг нэртэй болжээ. АНУ-ын график дизайнер Бен Гиллин алдарт Кардашианы эможинуудыг тоглоом шоглоом болгон дээрх зургуудыг бүтээжээ. Мөн тэрээр олон нийтийн анхаарлыг Умард Солонгос руу хандуулахыг хүссэн байна. Учир нь БНАСАУ холын зайн баллистик пуужин харван, НҮБ-ын тогтоолыг зөрчсөн юм.    

Гиллин Ким Жон Ун үнэхээр аймшигтай хүн үздэг аж. Тэрээр эдгээр зургуудыг дөрвөн цагийн дотор зурж, интернэтэд үнэ төлбөргүй байршуулжээ.

Харин дээр дурдсан Киможи нь 500 гаруй зургаас бүрддэг байна. Өнгөрсөн оны сүүлээр Apple-ийн iTunes платформ АНУ-ын телевизийн одын эможинуудыг худалдаанд гаргасан юм. Ингэхэд маш богино хугацаанд хамгийн олон удаа татаж авсан програм болжээ. Бага насны хүүхдүүд ч эдгээр эможиг дуртай ашигладаг байна.     

Эх сурвалж: bbc.co.uk

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28835
0 эможи
keyboard_arrow_up