Дэлхийн баячууд нэг долоо хоногийн дотор 200 тэрбум ам.доллар алджээ
2016 оны эхний долоо хоногт хөрөнгийн биржийн арилжаа дэлхийн баячуудад тун хүнд тусч байна. 400 гаруй тэргүүн баячууд 194 тэрбум ам.доллар алдсан байна.
Энэ нь Хятадад эдийн засгийн өсөлт буурсан, газрын тосны үнэ унасан зэрэгтэй шууд холбоотой гэнэ. Хамгийн их хохирол амссан хүн бол “Amazon” интернет дэлгүүрийн эзэн Жеф Безос бөгөөд түүний хөрөнгө 5.9 тэрбум ам.доллараар буурсан талаар “Bloomberg” мэдээлэв.
АНУ-ын хөрөнгийн биржийн зах зээлийн хувьд ч өнгөрсөн долоо хоног хамгийн муу нь байсан аж. 47 тэрбумнууд нийт дүнгээр тэрбумаас давсан орлогоо алджээ.
Дэлхийн хамгийн баян хүний нэг болох Билл Гейтс л гэхэд 4.5 тэрбумыг алдсанаар хөрөнгө нь 79.2 тэрбумтай тэнцэх болжээ. “Zara” сүлжээг үүсгэн байгуулагч Амансио Ортега “Bloomberg Billionaires Index”-т хоёрт бичигддэг бөгөөд 3.4 тэрбумыг алдаж хөрөнгө нь 69.5 тэрбум ам.долларт хүрсэн аж.
Зарим тэрбумтнуудын ашиг орлого буурч байхад нөгөө хэсгийнх нь нэмэгдсэн байна. Жишээ нь “Wal-Mart Stores Inc” сүлжээ дэлгүүрийн эзэд Уолтоны гэр бүл 2.5 тэрбум ам.доллараар хөрөнгөө өсгөжээ.
Эх сурвалж: “Bloomberg”