Ханхүү Жорж цэцэрлэгт явж эхэллээ

2016 оны 1 сарын 07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луи өнөөдрөөс эхлэн цэцэрлэгт явж эхэллээ хэмээн ВВС дамжуулж байна.

Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон хүүгээ цэцэрлэгт хүргэж өгсөн бөгөөд "Цэцэрлэгийн анхны өдөр" хэмээн өөрийн твиттер хуудаснаа хүүгийн зургийг оруулжээ.

Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан Уильям, Кейт нар Монтессоригийн боловсролын системээр үйл ажиллагаагаа явуулдаг Норфолк дахь цэцэрлэгт хүүгээ явуулах шийдвэр гаргасан талаар өмнө нь мэдээлж байсан. Ханхүү Уильям болон түүний дүү Харри нар мөн энэ системээр суралцаж байжээ.

Монтессоригийн систем нь хүүхэд бие даах чадварыг эзэмшүүлэхийг гол зорилгоо болгодог аж.


Их Британийн угсаа залгамжлагч ханхүү жирийн цэцэрлэгт явна гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаж байсан бөгөөд тус цэцэрлэгийн удирдлага багш нар ханхүү Жоржтой бусад хүүхдүүдийн адил хандана гэдгийг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Сануулахад Кембрижийн ханхүү Жорж Александр Луи 2013 оны долдугаар сарын 23-нд Лондон хотын Гэгээн Мариягийн эмнэлэгт мэндэлсэн. Тэрээр Британийн хаан ширээнд өвөө, эцэг хоёрынхоо дараа суух юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27513
0 эможи
keyboard_arrow_up