Хоёр сарын дотор Windows 10 хэрэглэгчийн тоо 200 саяд хүрчээ

2016 оны 1 сарын 06

Microsoft компанийн хамгийн сүүлд гаргасан үйлдлийн систем болох Windows 10 хэрэглэгчийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Өнгөрсөн оны долдугаар сард анх хэрэглэгчдийн гарт хүрч эхэлсэн энэхүү үйлдлийн систем хэрэглэгчийн тоо өдгөө 200 саяыг давжээ.

2015 оны аравдугаар сард компани хэрэглэгчийн тоо 110 сая байгаа гэж мэдэгдэж байсан бол ердөө хоёрхон сарын дотор хэрэглэгчийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Бүтээгдэхүүнээ анх танилцуулж байхдаа Microsoft хоёроос гурван жилийн дотор Windows 10-ыг нэг тэрбум төхөөрөмж дээр ашигладаг болно гэсэн урьдчилсан таамаг гаргаж байв.

Хэрвээ энэ эрчээрээ явах юм бол дээрх таамаг биеллээ олох боломж тун өндөр байна. Гэхдээ нэг зүйлийг сануулахад Windows 10 үйлдлийн систем одоогийн байдлаар хэрэглэгчдийн гарт үнэгүй хүрч байгаа хэдий ч энэ оны долдугаар сарын 29-ний өдрөөс хойш төлбөртэй болох юм.

Тийм ч учраас оны хоёрдугаар хагасаас эхлэн хэрэглэгчид үйлдлийн системдээ шинэчлэлт хийх тутамдаа төлбөр төлдөг болох үед хэрэглэгчийн тоо энэ хэмжээгээ хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27485
0 эможи
keyboard_arrow_up